45 дахь түрүүгээ аавдаа зориулсан Хакүхо NHK-д ярилцлага өгөхдөө аавынхаа олимпийн мөнгөн медалийг зүүжээ

Хөдөлмөрийн баатар, их аварга Хакүхо М.Даваажаргал Нагоя башёд өчигдөр түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртсэн билээ.

Тэрбээр энэ сарын башёг аавдаа зориулснаа хэвлэлд ярилцлага өгөхдөө онцолж байсан. Аавдаа зориулсан башёдоо өвдөг шороодолгүй түрүүлснээр нь бахархаж буй хүн олон.

Хакүхо М.Даваажаргалын аав нь Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат гэдгийг хүн бүхэн мэднэ. Ж.Мөнхбат аварга 1968 оны Мехикогийн олимпоос мөнгөн медаль хүртэн, олимпийн дэвжээнд үзүүрлэсэн Монголын анхны тамирчин болсон юм.

Хакүхо 45 дахь түрүүгээ хүртсэнийхээ дараа NHK телевизэд ярилцлага өгөхдөө аавынхаа олимпийн мөнгөн медалийг зүүгээд оролцжээ.

error: Content is protected !!