Freezone хамтлагийн Беке БОРООТОЙ ЗУНЫ ДУРСАМЖ-аа шинэчилжээ

Тэртээ 1990 оны сүүлээр олон сайхан дуугаараа бидний сонорыг мялааж, сэтгэлийг баясгаж, хайрыг хөглөсөн дуунуудын эзэн бол яах аргагүй Freezone хамтлаг.

Зүүдний дагина,  Бороотой зуны дурсамж, Өвлийн шөнө, Миний нулимсыг салхи л арчина, Хайрын шинэ жил, Үгүйлэх сэтгэл, Мартаж чадахгүйгээ мэдэж байна гээд  гайхалтай дуунууд тэдний урын санд бий.

2013 онд 15 жилийнхээ ойгоор Хотын хэмнэл тоглолтоо хийсэн. Үүнээс хойш тус тусын амьдралаа хөөж, бие даасан уран бүтээлээ туурвих болсон тэд нам жим болсон гэхэд хилсдэхгүй.

Алс холын Америк аж төрөх болсон тус хамтлагийн гишүүн Беке хамтлагийн дуу болох Бороотой зуны дурсамж дуугаа шинэчилсэн хувилбараар ганцаараа дуулж, гадны улсад дүрсжүүлэн цацжээ.

Та бүхний дурсамж болж үлдсэн дууны шинэчилсэн ремикс хувилбар хэр болсныг сонсогч та л үнэлэлт дүгнэлт өгөх болов уу.

error: Content is protected !!