Хэд хэдэн киногоороо тун удахгүй уулзахаар зэхэж буй жүжигчин Н.Мөнхсоёлын багын төрх

Жүжигчин Н.Мөнхсоёл бол сүүлийн үед нээлтээ хийж байгаа кино болгонд дүрээ мөнхөлж яваа залуу чадварлаг жүжигчдийн нэг. Харин сүүлийн үед жүжигчин хэд хэдэн уран бүтээлээ нээхээр хүлээж буй гэнэ.

Жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудастаа багын төрхөө харуулсан зургаа оруулан баяр наадмын үеэр хуучны дурсамжаа санагалзжээ.

Түүний хувьд үзэгч олонтойгоо тун удахгүй Гэрэлт ертөнц олон ангит уран сайхны киногоороо уулзах бөгөөд тэрбээр Ялгуун гэх бүсгүйн дүрийг бүтээсэн байна.

Үүнээс гадна Хятад уран бүтээлчидтэй хамтран  Гайхамшигт дуу хоолой уран сайхны кинонд тоглосон бөгөөд тус киноны теасер постер гарчээ. Энэ кинонд тэрбээр сайн найз Мино болон Урангоо нартай хамтарчээ.

Ямартаа ч хэсэгтээ чимээгүй байсан жүжигчин Мөнхсоёл тун удахгүй хэд хэдэн киногоороо үзэгч олонтой учрах бололтой.

error: Content is protected !!