Жүжигчин Хүрэлээгийн охин Х.Намуун Төрсөн өдөр тэмдэглэх мөнгөөрөө эмч эмнэлгийн ажилтнуудыг баярлуулжээ

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин гэдгээрээ олонд танигдаж байсан Х.Намуунийг одоо бол өөрийн Wolarsen брэндээр нь андахгүй болжээ. Wolarsen нэртэй уруулын будаг нь хэсэгтээ л охид, бүсгүйчүүдийг шуугиулсан гэхэд хилсдэхгүй.

Түүнээс хойш уруулын будаг, хөмсөгний харандаа, багс гэх зэрэг гоо сайхны 20 гаруй бүтээгдэхүүн гаргаж олны талархлыг хүлээгээд буй.

Тэгвэл тэрбээр энэ жилийн төрсөн өдрөөрөө өөрийгөө бус эмч сувилагч нарыг баярлуулсан талаараа цахим хуудастаа ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, Энэ жил төрсөн өдрөө тэмдэглэх мөнгөө удаан хугацаанд хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч сувилагч,эмнэлэгийн ажилтнууддаа зориулахаар шийдлээ.


Мөн wolarsencosmetics_ ийхаа бүтээгдэхүүнүүдээс бэлэг болгон барилаа. Бараг л хамгийн гоё сэтгэл дүүрэн төрсөн өдөр болж байх шиг байна хэмээв.

error: Content is protected !!