Ерөнхийлөгч асан Х.Баттулга олимп үзэхээр Токиог зорьжээ

Япон Улсын нийслэл Токио хотод зохион байгуулах Токио-2020 олимпын наадам эхлэхэд хоёр хоног үлдлээ.

Ээлжит зуны олимпын наадам долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ныг хүртэл, паралимпын наадмыг наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд үргэлжлэх юм.

Тэгвэл Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч асан Х.Баттулга Токиогийн олимпын наадмыг үзэхээр Япон Улсыг зорьжээ.

Сануулахад, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба баг, тамирчдаа дэмжихээр ийнхүү Токио хотыг зорилоо.

error: Content is protected !!