Жүжигчин Одончимэгийн дуу хоолой сонсогддог зураг

Монголын тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин, зохиолч, найруулагч гээд авьяас билгийн ундарга нь оргилсон МУГЖ И.Одончимэг энэ өдөр том охин З.Номундарь бөгөөд том охиных нь аавыг жүжигчин Зоригт гэдгийг уншигчид мэддэг.

Номука өөрийн цахим хуудастаа нэгэн зураг оруулан ээжийгээ хөөрхөн шоглоод авав. Нэгэн муурны зургийг тавин тайлбарт нь БҮҮР ХЭЛЖ БАЙГАА ЧИНЬ ЧИХЭН СОНСОГДООД БАЙНА хэмээн бичжээ.

Энэ зургийн тайлбарыг уншаад жүжигчин Одноогийн хоолой үнэхээр сонсогдож байна хэмээн бичих хүн олон байлаа.

Залуу жүжигчин Номука багадаа УДЭТ-т бараг амьдардаг байжээ. Ээжийгээ хаана ч явсан зүүгдээстэй. Ийм байхад урлагт хайртай болохгүй, дурлахгүй байж чадаагүй гэнэ. Түүнийг ээж нь урлагийн замаар явуулахгүй гэсэндээ дунд сургууль төгсөнгүүт Япон руу явуулсан байдаг. Монгол руу буцахын тулд ээж рүүгээ янз бүрийн юм бичдэг байсан ч тусыг эс олжээ.

Ингээд заль зохиохоор шийдсэн байна. Энэ тухайгаа Номука Япон хэлний таван түвшин байдаг. Гуравдугаар түвшинг нь онц хамгаалбал намайг Монголд амраагаарай гэж ээжид болзол тавьсан. Тэгээд л өдөр шөнөгүй, нойр хоолоо умартан бэлдэж байгаад онц хамгаалаад хүрээд ирсэн дээ. Ээж намайг түр хугацаанд амраад буцна гэж бодож байсан. Харин би буцаж явахгүйгээ мэдэж байсан учир Япон дахь найз нөхөд, багш нартаа энэ тухайгаа хэлээд, бүх асуудлаа шийдчихээд ирсэн хэмээн нэгэн ярилцлагадаа дурсан ярьж байжээ.

error: Content is protected !!