Бүжигчин Төөгөөгийн хүүхдийн зураг ил болов уу

УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа олон нийтийн цахим сүлжээнд тун ч алдартай нэгэн. Түүнийг бүжигчин Төөгөөгийн найз бүсгүй гэдгээр нь олон нийт сайн мэднэ.

Залуу хосуудыг шүүмжлэгсэд ч олон бий. Бүжигчин Төөгөөг баян айлын охинтой үерхэж амжилтад хүрсэн хэмээдэг хүмүүс байдаг ч үүнийг Г.Ганзаяа өөрийн влогоор үгүйсгэж байсан.

Хосууд бараг жил гаруй хугацаанд олон нийтийн сүлжээнд үзэгдэхээ больсон нь тэд хүүхэдтэй болохоор зэхэж байгаа гэх яриа гарсан билээ. Харин энэ зунаас, тэр дундаа наадмын амралтын өдрүүдээр тэд хамтдаа авахуулсан зургаараа сошиал хуудсандаа эргэн ирсэн.

Зуны амралтын өдрүүдээ хамт ажилладаг багийнхан болон гэр бүлээрээ Говийн нутгаар аяласан аж. Түүнчлэн тэр АСА ЛАНД амралтын газраар мөн зочилжээ. Энэ амралтаараа хосууд хүүхэдтэйгээ явсан зураг цахим орчинд тараад эхэлжээ.

Төөгөөгийн хувьд сүлжээний бизнестээ илүү цаг зарцуулж, тэндээсээ хэдэн мянгаар нь ам.долларыг олдог болжээ. Энэ удаад тэрбээр хайртай гэр бүл болон багийн хамтрагчидаа авч Дундговь аймгийн нутгаар зуны амралтаа өнгөрүүлсэн байна. Харин зураг дээрх хүүхэд тэдний хүүхэд эсэх талаар тэд одоогоор албан ёсоор тайлбар хийгээгүй байгаа юм.

error: Content is protected !!