Д.Ганзул: Би бэртээгүй, бие сэтгэлээрээ олимпод оролцоход бэлэн байсан

Олимпын наадамд эмэгтэйчүүдийн 3х3 төрөлд өрсөлдөх багийн тоглогчийн сонгон шалгаруулалт сүүлийн үед олны анхаарлыг татсан сэдэв болоод буй билээ.

Энэ талаар сагсан бөмбөгийн тамирчин Д.Ганзул өнөөдөр өөрийн тайлбараа бичжээ. Тэрбээр Анх удаагаа олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байгаа багийхандаа Томоос том амжилтыг хүсье.

Тамирчин хүн болгон бэртэл гэмтлээс хол байхыг хичээдэг. Миний хувьд олимпийн бэлтгэлийн явцад хэд хэдэн бэртэл авч, цаг тухай бүрт нь эмчлүүлж ирсэн. Эмчилгээтэй үедээ, бэлтгэлдээ оролцох боломжгүй үедээ очиж багийнхантайгаа байнга хамт байдаг байсан.

Багийнханыхаа нэгэн адил би энэ олимпийн наадамд амжилттай оролцохоор бүх зүйлээ зориулан, бие сэтгэлээ 100% дайчлан, зарим зүйлсээ золиослон бэлтгэлээ хийж ирсэн.

Бэртэл гэмтэлтэй, үнэхээр ур чадвар байхгүй байсан бол эртхэн дүү нартаа зайгаа тавиад өгөх байсан юм. Олон жил энэ спортоор хичээллэж ирснийх олимпийн наадамд оролцохыг чин сэтгэлээсээ хүсч, өнөөдрийг хүртэл хичээж ирсэн. Миний бие Олимпийн талбайд тоглоход бэртэл гэмтэлгүй, бие сэтгэл зүрхээрээ бэлэн байсан.

Эмэгтэй сагсан бөмбөгийн мэргэжлийн анхны клубыг үүсгэн байгуулж, бүх цаг үед итгэлтэйгээр дэмжиж, өнөөдрийн олимпийн наадамд Монгол Улс оролцох боломжыг нээж өгсөн бүх ивээн тэтгэгчиддээ талархалаа илэрхийлье.

Мөн багийнхандаа өндөрөөс өндөр амжилт хүсье. Дүү нар минь зориг зүрхтэй, дайчин тоглоорой гэж цахим хуудаснаа бичжээ.

error: Content is protected !!