Монгол улсын шигшээ багийн хувцасны хээний талаар тайлбар хийлээ

Монгол улсын шигшээ багийнхандаа зориулан бүтээсэн парад хувцасны хээний талаар Michel&Amazanko брэндээс тайлбар хийлээ.

Монгол үндэстний хийморь лундаа, цог жавхлан эрч хүчний илэрхийлэл болгож шавхагдашгүй хурд хүч, тэсвэр тэвчээрийн билгэдэл болсон давхиж буй морийг цан хөмрөг татуулсан байдалтайгаар дүрслэн монгол үндэсний үүлэн хээ угалзны хэв маягаар абстракт дүрслэлээр бүтээсэн.

Үүлэн хээ нь утга агуулгаараа дээрээс тэтгэх хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэн хүн бүр зол жаргалтай аж төрөхийг бэлэгдэн зол жаргалын хээ гэж бэлэгддэг. Хээг хөх өнгийн дэвсгэр дээр алтан өнгийн утсаар хатгаж хийсэн байна.

error: Content is protected !!