Олимпын нээлтэд улсынхаа далбааг барьж суусан Г.Ганхүү ийм тайлбар хийв

32 дахь удаагийн олимпын наадмын нээлтийн үеэр нэгэн монгол иргэн улсынхаа далбааг намируулж суусан нь олны анхаарлыг ихээхэн татсан. Бид энэ талаар өмнө нь мэдээлсэн.

Олимпын наадамд туг, далбаа намируулах, уухайлан дэмжих, xaшгирaх хoриотой. Тухайн иргэн Шap aйpaг хамтлагийн дуучин Г.Ганхүү байжээ.

Тэрбээр энэ тухай тайлбар хийхдээ Өглөө босоод ирсэн чинь цэнгэлдэх хүрээлэнгээс xөөгдcөн гэх xэpэгт yнасан байна .

Би ямар ч спортын арга хэмжээнд явахдаа төрийн далбаагаа авч явдаг уламжлалтай. Бүх улсын хөгжөөн дэмжигчид тэгдэг байх.

Хөл бөмбөг үзэхээр Английг зорихдоо ч Монгол төрийн далбаагаа дэлгэдэг. Хүмүүс маш ихээр соёрхдог. Хаанаас ирсэн бэ, зургаа хамт авахуулъя гэдэг. Өчигдөр яг л тийм зүйл болсон. Хэн ч бид нарыг хөөж туугаагүй. Хэн ч тэнд орилж хашхираагүй. Хэн ч цэнгэлдэх хүрээлэнгээс xөөгдөөгүй.

Та бүхнийгээ эвгүй байдалд оруулсан бол гvнээ xvлцэл өчье, Төрийн далбаагаа эвхээд чемодандаа хийчихсэн. Ахиж гаргахгүй гэжээ.

error: Content is protected !!