ЧИНЭЭЛЭГ хадамтай СҮРХИЙ хүргэнүүд хэн бэ

Нэг насныхаа ханиа сонгоно гэдэг бүх амьдралаа дэнчин тавьж буйгаас ялгаа үгүй. Одоо биш эрт дээр цагт охид, бүсгүйчүүд хөрөнгөтэй айлын бэр болж, бэлтэй залуусын тогоо барьдаг байв. Гэтэл орчин үед чамгүй мөнгөлөг айлын бүсгүйчүүдийг онилж, сайн айлд хүргэн орох моод дэлгэрчээ.

Тэд гагцхүү сайн айлын хүргэн болсноор олны өмнө нүүрээ тахалж, сошиал инфлюнсер хийж, гэр бүлээ, мөн өөрийгөө сурталчилж суугаа. Сайн айлд хүргэн орсноор мандан бадарч яваа хүргэчүүдийг сонжъё.

BRB БОСС Ж.ЭНХЖАРГАЛАН


Өдгөө Монголын хамгийн шилдэг, шинэлэг гэх арга хэмжээ, тоглолтуудыг зохион байгуулдаг BRB продакшны босс Ж.Энхжаргаланг Драгон холдинг компанийн эзэн С.Баяртын хүргэн гэдгийг тэр бүр мэддэггүй. Шоу, арга хэмжээний тайз засалт, зохион байгуулалтаараа энэ цаг үед эрхгүй ялгарч буй тэрээр эхнэрээсээ илүү олонд танигдсан дүртэй. Мөн л сошиалд идэвхтэй байдаг тэрээр сүүлийн үед инфлюнсер болох чиглэлээр мэргэшиж яваа. Эхнэр нь арын албыг хариуцаж, сайн дэмжигч байхад нөхрүүд ийн олны дунд орох хүсэлдээ багтаж ядан тэмүүлсээр. 

Л.ЧИНБАТЫН ГАЗАР ДЭЭРХ ГАНЦ ХҮРГЭН


Монголын ургац тариалангийн бизнест ноёлох байр суурьтай Гацуурт компанийн эзэн Л.Чинбат газар дээр ганц охинтой. Аавынхаа алган дээр бөмбөрч, энхрийлүүлсэн Ч.Номинг хар багаасаа үерхсэн Г.Бат-Эрдэнэ эхнэрээ болгон авч, өдгөө гурван хүүхдийн аав, ээж болсон. Тэрбумтнуудын эгнээнд төвөггүй элссэн Л.Чинбатын хүргэн Батка ёстой аз, од нь шовойсоор. Mongol HD гэх их айлын олон нийттэй харилцах, продюсерийн үүрэг гүйцэтгэдэг Тэрээр олон нийтийн сүлжээнд чамгүй олон фентэй. Сүүлийн үед Соёлын сайд эхнэрээсээ илүү олны өмнө гарч, үе үехэн сайд эхнэрийнхээ ажилладаг Зaсгийн газрын эcpэг попорсон зүйл ярих болсон хэмээн шүүмжлэх болжээ

ЭКС ТЭРГҮҮН ХҮРГЭН О.ТЭНҮҮН


Оюуны Ундраа группийн эзэн С.Отгонбаярын том хүү, өв залгамжлагч О.Тэнүүн Ерөнхийлөгч асан Х. Баттулгын том охин Б.Намуунтай дэр нэгтгэсэн гэх мэдээ олонд ил болсоор гурван жилийн хугацаа өнгөрчээ. Угаас хөрөнгөлөг айлын өв залгамжлагч залуу гэдгээр нь мэдэх боловч О.Тэнүүний нэр хүнд экс Ерөнхийлөгчийн далбаан дор улам л мандан, бадарч буй.  Тэртээ хэдэн жилийн өмнө зoдooн xийж, гүүpнээс xүн шидcэн гэж xэвлэлд бичигдэж явсан ч өдгөө Зайсан хилл цогцолборыг сүндэрлүүлж, их хотын өнгөнд чимэг нэмж яваа тэрээр сайн хүргэчүүдийн нэгд зүй ёсоор багтана. 

ШИНЭХЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАРУУН ГАР ХҮРГЭН


Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын генсек байхад ганц охинтой нь учир ургуулж, туслахаар нь ажилладаг байсан Б.Пүрэвдагва тун ч сайн албан тушаал ахиж, өдгөө намдаа гайгүй баттай алба хаших болсон. 2020 оноос хойш НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр ажиллахын сацуу Thank MAN клубийг үүсгэн байгуулж, Хүн бүр сурах эрхтэй тэтгэлэгт хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн байдаг. Нийгмийн сайн дүртэй болох гэж төдийгөөс өдий хүртэл тэмүүлсэн тэрээр хүссэндээ ч хүрч, НИТХ-ын төлөөлөгч болсон дог. Цаашлаад УИХ-ын гишүүн болохыг хэн байг гэхэв. 

ИНФЛЮНСЕР ТӨӨГӨӨ


Гудамжны бүжигчин гэдгээрээ олонд танигдаж, Авьяаслаг Монголчууд шоунд оролцож явсан Төөгөө өдгөө баян айлд хүргэн орсон тун адтай нэгэн. Найзуудтайгаа хамтран Aim4r продакшныг байгуулж, уран бүтээлээ туурвиж байсан ч тэрээр өрх тусгаарлан 116 студийг шинээр байгуулсан. Улмаар Авьяаслаг Монголчууд шоунд хамтлагийн залуусаа удирдаж, тун амжилттай оролцсон. Удаа ч үгүй Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяатай дотносож, эхнэр хүүхдээ орхин, Америк орныг зорьсон байдаг. Зөвхөн бүжгээр амьдралаа төсөөлдөг хэмээн ярьж байсан Төөгөө Г.Ганзаяатай нийлснийхээ дараа тэрбумтан болсноо зарласан. Сошиал инфлюнсер болох мөрөөдөлдөө автаж, сав л хийвэл өөрөөсөө бусад хүмүүсийг зaгнадаг тэрээр сургалт хүртэл зохион байгуулж байсан тун амбицтай нэгэн. 

error: Content is protected !!