Дасгалжуулагч Ундралбатын толгой ТОКИО-д үнэд орж байна

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат буудлага спортын ертөнцөд хаана ч үнэ хүрэх толгой гэдгийг бүгд мэднэ. Гадаадын олон ч орон түүнийг урьж, топ тамирчин бэлддэг арга туршлагаас нь суралцахыг хүсч, амлаагүй бай шагнал, санал болгоогүй гэрээ хэлэлцээр бараг байхгүй гэхэд болно.

Тэгвэл Токио-2020 олимпийн үеэр Ундралбатын толгойн үнэ улам нэмэгдлээ. Наадмын гоёлоо өмссөн гавьяатын толгойн зургийг авах, түүнээс нэрийг нь асуух гадаадын сурвалжлагч, сэтгүүлчдийн оочер ер тасрах шинжгүй. Олимпийн таван цагариг, Алтан соёмбын дүрстэй түүний үсний өвөрмөц дэгжин засалт түмний харааг өөрийн эрхгүй булаана.

Наадамд морио уясан уяач хэрхэн гоёдог билээ дээ. Түүний адил тамирчнаа дэлхийн хамгийн том наадамд сойж буй алдарт дасгалжуулагч ингэж гоёх нь аргагүй ээ.

Таван цагариг сонины тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин Токиогоос мэдээлж байна.

error: Content is protected !!