Экс Ерөнхийлөгчийн мacкны ЧАМИН гоёл

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.07.25/жүдогийн ордонд ирлээ. Өчигдөр тэрээр төрийн далбаагаар гоёсон бол өнөөдөр алтан соёмбо зүүсэн байна.

Жудочид алтан медаль хүртэж, олимпийн аварга төрөх болтугай хэмээн монгол хүн бүр хүсч байгаатай адил тэрбээр ч сэтгэл зүрхээрээ тамирчидтайгаа хамт байгаа билээ.

Өчигдөр Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн Баатар, ОУЖБХ-ны Дэлхийн цуврал тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн Гиннесийн рекорд амжилтын эзэн M.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн барилдааны ард ч Баттулга сэтгэл санаагаар дэмжин түүнд барилдааны өмнөх сэтгэл зүйн зөвлөгөө өгч байсан билээ.

error: Content is protected !!