16 зун тасралтгүй Монголын үзэсгэлэнт газраар эхнэрээ аялуулсан ЖОЛООЧ АМАРАА

Монголдоо л Холливудын од гэгддэг жүжигчин Б.Амараагийн хайрт эхнэр С.Урангийн хамтаар 5 хүүхдийн аав ээж болсон нэгэн.

Өдгөө 14 жил ханилж буй хос хоёр хэн хэн нь салбартаа үнэлэгдсэн карьер өндөртэй, үлгэр жишээ хос хэмээн нэрлэгддэг. Сонгуулийн сурталчилгаагаар шуугиан тарьдаг жүжигчин Амараа кино уран бүтээлийнхээ хажуугаар клип, рекламны захиалганд чамгүй дарагдаж, эхнэрээ ч энэ салбар руу урвуулаад амжсан гэж байгаа. Монгол улсаас анх удаагаа Холливудын улаан хивснээ алхаж, түүх бүтээж, таван хүүхдийн аав болсон тэрээр эхнэртээ хөлбөмбөгийн багтай болмоор байгаагаа ч илэрхийлдэг гэнэ. 

Энэ жилийн хувьд өвлийн цагт олон саpаар xөл xopионд байсан учир хүн бүр л агаар салхинд гарахыг илүүд үзэж Монголын сайхан орноороо зуны амралтаа өнгөрүүлж буй. Үүний нэгэн адилаар жүжигчин Амараа хайртай гэр бүлийнхэнтэйгээ хөдөө нутгаар аялаж буй юм.

Харин энэ аялалын талаар түүний гэргий ийн бичжээ. Тэрбээр бичихдээ, Хотын охин намайг хөдөөгийн сайхныг бахдан, үнэн сэтгэлээс бишрэн таашаах зүрх, нүдтэй болтол нь танилцсан цагаас хойш 16 зун тасралтгүй Монгол орныхоо хамгийн үзэсгэлэнтэй нутаг орон, хүн зонтой танилцуулж, тав тух, хайр халамжаар дүүрэн аялуулдаг тээвэрчин аавын хүү чамдаа баярлалаа хэмээн сэтгэлээ цахимаар илэрхийлжээ.

error: Content is protected !!