Жүжигчин Тэмка мэдээний НЭВТРҮҮЛЭГЧ болох yy

Эмоци хамтлагийн жүжигчин С.Тэмүүжин буюу Тэмкагийн уран бүтээлч, жүжигчин  болох үндэс нь Boomtown хамтлагтай салшгүй холбоотой. Тус хамтлагийн авьяаслаг залуус  оюутан байхаасаа л хамтлагаараа тоглолтонд оролцож, сургуулиараа их бахархдаг болсон гэдэг.

Өдгөө Boomtown-ы Тамираа, Алдраа, Баяраа нар хамтраг fantastic продакшн байгуулан амжилттай яваа уран бүтээлчид болсон. Тэмкагийн хувьд хошин урлагийн отгон хамтлаг Эмоци продакшнд харьяалагдах болсон.

Тэмкагийн хувьд  аав ээжийн эрх хүү байсан болохоор одоо ч зангаа тавихгүй хүү, охин хоёртойгоо зэрэгцэн гэргий Солонгоодоо эрхэлж суудаг нэгэн.

Тэрбээр саяхан өөрийн цахим хуудаснаа телевизийн эфирт сууж буй зургаа оруулан Мэдээний нэвтрүүлэгч хийвэл надад зохих болов уу? 7 телевиз…Tv7 хэмээн бичжээ. Харин үүнийг харсан дагагч нар нь түүнд ЯГ ЗОХИЖ БАЙНА гэж хариулах нь олон байлаа.

Харин зарим нэг нь таамаг дэвшүүлж ТВ7 шинээр гарч байгаа телевиз учир олны танил хүмүүсээр маркетинг хийж байна гэх нэгэн ч байлаа.

Учир нь саяхан олон нийтийн сүлжээнд ЧИНГИСхаан хэмээн өөрийгөө нэрийдсэн залуу телевизийн эфирт зoxимжгүй vйлдэл гaргаж буй бичлэг таpаад байгаа билээ.

error: Content is protected !!