Жүжигчин Хулан НАНДИН ХАЙР-аа дурсав

Жүжигчин Хулан ХУРД хамтлагийн БҮСГҮЙ дууны шинэчилсэн хувилбар буюу дуучин Э.Дашнямын дуулсан хувилбараар бүтсэн дууны клипэд тоглон урлагтаа эргэн иржээ.

Түүний хувьд сүүлийн гурван жил урлагаасаа түр завсарлага аваад байсан. Учир нь түүний охин нь өсвөр насан дээрээ ирсэн тул гэр бүлдээ илүү цаг гаргахаар өөртөө тзр завсарлага өгөөд байсан ч одооноос эргэн уран бүтээлдээ орж байгаа аж.

14 наснаасаа буюу 1997 онд ФОТО МОДЕЛЬ болж байсан тэрбээр СУИС-нд элсэн жүжигчин мэргэжлээр төгссөн билээ.

Түүний хувьд эмэгтэй хүнд байж болох бүхий л зүйлийг өөртөө цогцлоосон сайхан бүсгүй хэмээн үзэгчдээс магтаал хүртдэг нэгэн бөгөөд саяхан нэгэн сошиал нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрийн НАНДИН ХАЙР-аа дурсан ярьсан юм.

Түүний хувьд оюутан насандаа ангийн хөвгүүн болох тaлийгaaч Билгүүнтэй үерхдэг байжээ. Түүнийг Билгүүн маш НАНДИГНАН хайрлаж, тэрбээр түүнээс мэдэрсэн нандин хайр сананаас гардаггүй юм, эмэгтэй хүнийг хайрласан бол хайрласан шиг хайрлаж жинхэнэ нандин хайрыг тэр минь мэдрүүлсэн хэмээн дурсан ярьсан юм.

error: Content is protected !!