Жүжигчин Отгонтуяа: Уучлаарай та бүхэн маань, удахгүй 5 дахь үрээ өлгийдөн авлаа

Жүжигчин Б.Отгонтуяа өөрийн цахим хуудастаа бие давхар зургаа оруулан Уучлаарай та бүхэн маань хэхэ удахгүй 5 дахь үрээ өлгийдөн авлаа хэмээн тайлбартай оруулсан нь олон хүний санаа бодлыг хувааж эхэлжээ.

Учир нь түүнийг бие давхар болсон гэдэг итгэх нэгэн байхад зарим нь түүнийг кино зураг авалтанд орохоор ийм төрхийг бүрдүүлсэн хэмээн эргэлзэх нэгэн ч байлаа.

Шинэ үе продакшнаас жүжигчний гараагаа эхэлж байсан жүжигчин Б.Отгонтуяа мэргэжлээ сольж хөтлөгчийн үүрэг гүйцэтгэх болсон. Mongol HD телевизээс бэлтгэн хүргэдэг DNA нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан жүжигчин Б.Отгонтуяа өнгөрсөн онд дөрөв дэх үрээ өлгийдөн авч байсан билээ.

Түүний хувьд өнгөрсөн 5-р сард /2021.05.29/ Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас АЛДАРТ эхийн одонгоо гардан авсан билээ. Түүний нөхрийг Б.Гансэлэм гэдэг.

Дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн хайртай гэргийдээ хандан тэрбээр Тээнэ төгсгөлд төрүүлнэ дараа нь өсгөнө гээд эмэгтэй хүнд ачаа мундахгүй. Нөгөө талаас нь багана болох гэж эрчүүд бид ч хичээх юм. Гэрэлт хорвоод дөрөв дэх амийг биелүүлсэн сайхан өдөр байна. Баярлалаа багадах ч гэсэн баярлалаа Хайрт минь хэмээн отгон хүүхдээ өлгийдөн авсныхаа дараа баярласан сэтгэгдлээ илэрхийлж байсан юм.

Сонирхуулж хэлэхэд, тэрбээр БҮТЭН АМЬДРАЛ олон ангит киноны зураг авалтын үеэр бага хүүхдээ тээн төрүүлж байсан билээ. Одоо тэрбээр Эмоци хамтлагтай нэгдэн ФРАКЦ-3 контентийн зураг авалтанд оролцож байгаа юм.

error: Content is protected !!