ОНО ШОХЕЙ: БИ МОНГОЛ УЛС РУУ ДАХИН ОЧИХ БОЛНО

Токио-2020 32 дахь удаагийн зуны олимпын наадмын гурав өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 килограмм жинд Японы тамирчин, дэлхийн аварга Оно Шохей дахин түрүүлж олимпын хошой аварга болсон билээ.

Мөн жүдо бөхийн замналдаа нийт 67 барилдаанд оролцож, 53-т нь хожил байгуулснаар 39-т нь цэвэр ялж байжээ.

Оно Шохейн баярын сэтгэгдлийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж цахим сүлжээгээр хуваалцсан байна.

Д.Дагвадорж түүнд хандаж: Баяр хүргэе. Монголчууд бүгд чиний талаар ярьж байна гэжээ.

Тэрбээр хариуд нь Оно Шохей Баярлалаа. Үүнийг хийж чадлаа. Би Монгол Улс руу дахин очих болно хэмээсэн байна.

error: Content is protected !!