Жүжигчин Ундармаагийн ИРЭЭДҮЙН ХҮРГЭН хүү

 Хошин урлагийн тайзнаасаа хөндийрөөд нэлээдгүй хэдэн жилийг өнгөрөөсөн жүжигчин Г.Ундармааг танихгүй хүн ховор.

Тэрбээр сайн үйлсийн аянг өрнүүлж Нийслэл хотын хэд хэдэн эмнэлгүүдийг чамгүй хөрөнгөөр тохижуулж хүлээлгэн өгсөн сүйхээтэй эмэгтэй.Жүжигчин бүсгүй дэлгэцийн бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах болсон.  Түүний бүтээсэн кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж, шуугианыг тарьдаг тогтоогүй хуультай болсон. Ганц бие бүсгүйчүүдийн амьдралыг гол сэжүүрээ болгож авсан Г.Ундармаа монголын кино урлагт шинэ өнгө төрхийг нэмсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Дэлгэцийн бүтээлээрээ тэсрэлт хийдэг тэрбээр ганц охиноо уран бүтээлдээ мөн оролцуулан Амьдралоги кинондоо тоглуулсан нь үзэгчдийн сонирхолыг ихээхэн татсан юм.

Учир нь авьяаслаг жүжигчин ээжийн охин Бэрцэцэгийг жүжигчин болж шинэ өнгө төрх нэмэгдэх нь хэмээн шуугиж байсан ч харин тэгсэнгүй.

Түүний охин хоёр жилийн өмнө дунд сургуулиа дүүргэн гадаад улсад суралцаж байсан ковидын улмаас эх орондоо гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаа юм.

Одоо 20 нас гарсан Бэрээ хайраа нэгэнт олж найз залуугаа олноо ил болгоод байгаа. Тэрбээр хайртай хөвгүүнийхээ хамтаар ахлах сургуулийн үеэ дурсан найзуудын хамтаар зургаа авахуулан цахим хуудастаа оруулж олны анхаарлыг татаад авав.

Охин нь нэгэнт хайраа олсон болохоор энэ залуу нь ирээдүйд Ундармаагийн ХҮРГЭН хүү болох нь гарцаагүй болов уу.

error: Content is protected !!