ШҮДНИЙ ДАГИНА Бадамцэцэг төрсөн өдрөөрөө 150 хүүхдийн шүдийг эмчилжээ

Жүжигчин, мисс Б.Бадамцэцэг төрсөн өдрөөрөө хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилдэг уламжлал тогтоод байгаа билээ.

Шүдний дагина гэгддэг эмч Б.Бадамцэцэг дөрөв дэх жилдээ төрсөн өдрөө хүүхдийн шүд эмчлэхэд зориулж байна. Энэ жилийн тухайд тэрбээр гурван эмнэлэгтэй хамтран 150 гаруй бага насны хүүхдийн шүдийг эмчилж, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгчээ. Түүний хувьд төрсөн өдрийн өмнө өөрийн цахим хуудастаа зараа түгээн 150 хүүхдээ сонгон ийн эмчилжээ.

Б.Бадамцэцэг Монголд хүүхэд багачуудын шүдний өвчлөл цap тaxaл шиг aюyл нүүpэлж байна. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдний эрүүл ахуйг сайтар анхаарах шаардлагатай хэмээн ярилаа.

Хэцүү анги кинонд тоглож, олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэг бие хаа, царай зүсээрээ хэнээс ч дутахааргүй сайхан бүсгүй.

Түүнийг урлагаас гадна эмч гэдгийг хүмүүс бараг мэддэггүй. Тэрбээр АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын ангийг дүүргэж, эмч мэргэжил эзэмшин өөрийн хувийн Family dent шүдний эмнэлэгийг нээн ажиллуулдаг юм.

error: Content is protected !!