Жүжигчин Сөрөлт жүдоч Моллайд таван сая төгрөг бэлэглэнэ гэдгээ зарласан ахаараа бахархав

Токио-2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн 81 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Сайед Моллай МӨНГӨН медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөө Риогийн олимпын хүрэл медальт, 2015 оны дэлхийн аварга Японы Таканори Нагасэд ялагдаж, мөнгөн медалийн эзэн болов. Сайед Моллай хоёр дахь олимпоосоо мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбааг мандуулж Монголчуудын баяр бахдалыг төрүүлсэн юм. 

Түүний хувьд Монгол иргэншил авснаасаа хойш эх орон, хайртай гэр бүлдээ очоогүй. Улcтөpийн шaлтгаанаас болоод эх орныхоо нэр дээр барилдаж чадахгүйд хүрсэн гээд олон даваа нугачааг туулж, Монгол Улсын иргэн болж, олимпын наадамд оролцсон. 

Тэгвэл түүнийг шагнал авсна дараа жүжигчин Л.СӨРӨЛТийн ах ХАТАНДАЛАЙ компанийн захирал Сайед Моллайд ТАВАН САЯ төгрөг бэлэглэнэ гэдгээ нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгджээ.

Жүжигчин Сөрөлт бичихдээ, Энэ хүн бол зyлай гишгэж төрсөн ганц ах минь. Шударга, зарчим 2-ыг эрхэмлэгч. Хөдөлмөр, мөнгө 2-ын үнэ цэнийг сайн мэддэг учир мөнгөн медальт залууд ийн хандаж. Зарим хүнд бага мөнгө санагдаж байж болох ч түүний хувьд хэмнэж, өөрөөсөө xapамлаж цуглуулсан их мөнгө. Миний мэдэх хамгийн сайн хүү, ах, татвар төлөгч. АХААРАА ГАНЦ ….аа

Түүний ах бичихдээ САEД МОЛЛАЙ ТАНД БАЯРЛАЛАА. Өчигдөр энэ залуугийн талаар мэдээлэл уншаад өөрийн эрхгүй хайрлах сэтгэл төрсөн. Ганц бөх ч биш бүх салбарын ажилд амжилт гаргах нь асар их хөдөлмөр, тэвчээр, зoлиoc байдаг түүнийг энэ хүн биеэрээ туулж, сэтгэлээрээ мэдэрсэн нь гарцаагүй үнэн байх. Би баян хүн бишээ битгий буруугаар ойлгоорой байгаль орчныг хамгаалах ажил хийдэг ХАТАНДАЛАЙ гэдэг жижиг компанитай түүнийхээ орлогоос энэ гайхамшигтай сайхан залууд 5.000.000 төгрөгийн сэтгэлийн шагналыг өгөхгүй бол дараа xapaмcaх юм шиг мэдрэмж төрөөд байна.

ЭД БАЯЛАГ МӨНХ БИШ, ХҮНИЙ СЭТГЭЛ МӨНХ ЮМ БАЙНА. Би ч гэсэн нээх гоё зүйл ойлгосон юм шиг сэтгэл дүүрэн байна. БАЯРЛAЛАА МОЛОООО МИНЬ ЭЭ гэжээ. 

error: Content is protected !!