ХХБанкны О.Орхоны гэрийг гийгүүлэх болсон дуучин Анхмаагийн зуны амралт

Жүжигчин Т.Билэгжаргалтай нэгэн цагт амьдрал зохиосон ч бүтээгүй Гурван охин хамтлагийн Г.Анхмаагийн хоёр дахь амьдрал Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонтой холбогдоод хэдэн жилийг ардаа авсан.

Г.Анхмаа өөрөөсөө 9 насаар ах, гурван хүүхдийн аав Орхонтой сүүлийн хэдэн жил хамт амьдарч харилцаагаа ил болгож байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой банкир Орхон Анхмааг сайн дэмжиж, Үүр цайгаасай киног продюссерлэж, уран бүтээлийг нь бүхий л талаар дэмждэг гэх юм билээ.

Банкир Орхон гурван хүүхдээ, Анхмаа ганц охиноо хөтөлсөөр нийлж, нэгэн өнөр өрх үүссэн. Тэд өнгөрсөн 2019 оны намар гэрлэлтээ батлуулж, албан ёсны эхнэр нөхөр болсон аж.

Харин энэ зуны амралтаар тэд Увсын Хяргас нуураар аялан зуны зугаатай өдрүүдээ өнгөрүүлж байгаа бололтой.

error: Content is protected !!