Сайед Моллай:Намайг дэмждэг Израйль улсад баярлаж байна. Энэ медалийг бас Израйль оронд зориулсан гэхэд болно

Хоёр жилийн өмнө төрөлх Иран улсаасаа дүрвэж, Монгол улсын иргэн болсон Сайед Моллай жүдогийн 81 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн нь түүний хувьд анхны олимпын медаль болсон билээ.

2019 онд тэрбээр дэлхийн цомын тэмцээнд Израйлийн бөх Саги Мукитай аваргын төлөө барилдах болсон ч Ираны тал дaйcaн оpны бөх-тэй түүнийг барилдуулаагүй юм. Энэ явдлаас болоод Моллай эх орноосоо Германд дүpвэж, дараа нь Монгол Улсын иргэн болсон байна.

Дараа нь Олон Улсын Жүдогийн Холбоо Иран улсын жүдогийн холбоонд xopиг тaвьсан нь энэ оны эхээр дуусгавар болжээ. Бүс нутгийнхаа хамгийн том дaйcaн гэж үздэг Израйлийн тамирчинтай учраа таарвал Ираны тамирчид тэмцээнээс нэрээ татах, тaтгалзах явдал түгээмэл байдаг.

Моллай энэ явдлын дараа Израйлийн бөх Саги Мукитай дотно найзууд болсон юм. Энэ оны хоёрдугаар сард тэр Израйльд тэмцээнд оролцохдоо Мукитай уулзаж байжээ.

Мягмар гарагт Японы бөх Таканори Нагасэд ялагдаж, мөнгөн медаль зүүснийхээ дараа Моллай Би бүхнийг ардаа орхиод шинэ амьдрал эхлүүлж байна гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Тухайн өдөр Австрийн бөхөд ялагдаж, тэмцээнээ эрт дуусгасан Саги Муки найз Моллайд баяр хүргэжээ. Би Сайедын амжилтад үнэхээр их баяртай байна. Тэр үүний төлөө ямар зам туулсныг, ямар их хүсэж байсныг би мэднэ. Тэр бол миний маш сайн найз, найзынхаа мөрөөдөл биелсэнд би үнэхээр баяртай байна. Түүний туулсан замаас үлгэр жишээ авмаар гэж Муки тэмцээний дараа Израйлийн хэвлэлд ярьжээ.

Моллай бас Израйлийн сэтгүүлчидтэй уулзахдаа Намайг дэмждэг Израйль улсад баярлаж байна. Энэ медалийг бас Израйль оронд зориулсан гэхэд болно. Израйльчууд миний амжилтад баярлаж байгаа гэдэгт найдаж байна гэж яриад эцэст нь еврей хэлээр Баярлалаа гэж хэлсэн байна.

Иран, Израйль бөхчүүдийн ховор нөхөрлөлийн талаар Израйлийн Tadmor Entertainment компани телевизийн цуврал бүтээж байгаа ажээ.

Токио 2020 зуны олимпын наадамд ирсэн иcлaмын шaшинт орны хоёр жүдоч Израйлийн бөхтэй барилдахаас тaтгалзаад байгаа. Бямба гарагт Алжирийн бөх Фетхи Нурин 73 кг-ийн жинд Израйлийн Тохар Бутбултай барилдахаас татгалзаж, нэрээ татсан бол Даваа гарагт Суданы бөх Мохамед Абдалрасул мөн Бутбултай барилдалгүй тэмцээнээс хасагджээ.

Олон Улсын Олимпын Хороо дээрх тохиолдлуудыг шалгахаар болсон байна.

Эх сурвалж: Times of Israel

error: Content is protected !!