Бүжигчин Төөгөөгийн экс эхнэрийн зохиосон этгээд загварын шийдэл

Монголдоо бүжгийн урлагийг хөгжүүлж дэлхийн зах зээлрүү гарахыг оролдож буй чадварлаг бүжигчдийн нэгд тооцоогдож байсан Саруултөгс буюу Төөгөө өөр бизнест орж урлагаа орхисон гэхэд болно.

Төөгөөг эхнэрээсээ салаад өөр найз бүсгүйтэй болсон гэдгийг хэдийн хүн болгон мэддэг болсон бол түүний эхнэр ч мөн адил өөрийн хувийн амьдралаа эхлүүлсэн. Түүний экс эхнэр нь хууучны Punk and Rap хамтлагийн гишүүн Г.Тэнүүнтэй хайрын романс үүсгэж хамтдаа жаргалтай байгаагаа инстаграм хуудсаараа дамжуулж үргэлж илэрхийлдэг билээ.

Төөгөө Авъяаслаг Монголчууд шоунд оролцох үед эхнэр хүүхэд нь дэмжихээр ирж байсан гэдгийг уншигчид маань андахгүй мэдэх биз ээ.

Тэдний талаар нэг хэсэг олон яриа гарч байсан. Зарим нэгэн эх сурвалжууд бүжигчин Төөгөөг эхнэр хүүхдээ хаяж шинэ найз охинтой болсон хэмээн буруутгадаг бол зарим нэг нь үүнийг үгүйсгэж эхнэр нь түрүүлж Г.Тэнүүнтэй хайрын романс үүсгэсэн учраас хосууд салсан гэж ярьдаг ч тэдний хэн хэн нь хувийн амьдралынхаа талаар тайлбар өгөлгүй өдийг хүрсээр тус тусдаа амьдралтай болсон.

Анх Төөгөөгийн эхнэр гэдгээрээ танигдсан түүнийг Ниймаа буюу Нямсүрэн гэдэг, дизайнер мэргэжилтэй нэгэн. Тэрбээр өөрийн 93/KIDULT брэндийн үүсгэн загварын салбарт хүч үзээд бага үгүй хугацаа өнгөрүүлжээ.

Тэрбээр анх өөрсдийн хүссэн ганц нэг хувцас хийн өмсөж байгаад энийгээ брэнд болгоё хэмээн шийдээд өөр гурван хүнтэй нэгдсэний нэг нь Тенне буюу Тэнүүн аж. Гудамжны стилийн хувцас хийхийн сацуу оффис ажил хэргийн хувцас загвар зохион бүтээдэг тэд салбартаа ажлаад бага үгүй амжилт олоод байгаа юм.

Түүний хамгийн сүүлд өөрийн цахим хуудастаа танилцуулсан загвар энэ бөгөөд эмэгтэйчүүдэд зориулсан түүний энэ загвар мэдээж хэрэг түүний дотроос гарсан этгээд нэгэн сонирхолтой загвар гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.

error: Content is protected !!