Гишүүн асан Лу.Гантөмөрийн охин Ганзаяагийн төрсөн өдрөөр найз залуу ТӨӨГӨӨ нь 247 ширхэг сарнай бэлэглэжээ

УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийн охин Ганзаяагийн төрсөн өдрийн баяр өчигдөр /2021*07*28/ Улаанбаатарын нэгэн томоохон ресторанд нижгэр болжээ. 

Түүний төрсөн өдрөөр нь найз залуу болох бүжигчин Төөгөө 247 ширхэг УЛААН САРНАЙ бэлэглэж гэнэтийн бэлэг барьсан нь нийгмийн сүлжээнд охидын атаархлыг төрүүлж байна. Г.Ганзаяа Төөгөө нарын хувьд үерхээд багагүй хугацааг үдэж байгаа.

Харин түүний ээж хатагтай А.Туул охиндоо зориулан дараах мэндчилгээг цахим хуудсандаа бичсэн байв.

 Миний хөөрхөн Ганзаяа

Нарыг атгаж ирсэн юм миний охин

Насыг минь хучиж ирсэн юм миний охин

Нартад дулаан явуулах гэж ирсэн юм миний охин

Нандин бүхнийг мэдрүүлэх гэж ирсэн юм миний гүнж

Хүж дэлхийн цэцэгсээр сэтгэлээ чимээд

Хүрч болох ОРГИЛ бүхэнд итгэлээрээ дүүлээрэй

Хүмүүн бүхний харцанд ОД болон гялалзаад

Хүслийн цагаан оргилдоо хун шувуу шиг дэвээрэй ээжийн охин

22 жилийн өмнө энэ өдөр аав ээждээ аз жаргал дагуулан мэндэлсэн сайхан үрдээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Хайртай” гэжээ.

error: Content is protected !!