Тэр 40 нас хүрсэн ч үзэсгэлэнтэй хэвээрээ

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, Зүрхэнд шингэсэн намар, Зочид буудлын эзэн, Амьдралын ээдрээ зэрэг алдартай олон ангит кинонуудаараа үзэгчдийн сэтгэлд хоногшсон мөнхийн залуу Сун Хе Гю (Song Hye Kyo) хэдхэн сарын өмнө нөхрөөсөө салж байгаа гэх шуугиан дэгдээгээд амжсан билээ.

Харин энэ удаад тэрээр Harper’s Bazaar сэтгүүлийн Солонгос дахь төлөөлөгчтэй хамтарсан зургуудаараа шүтэн бишрэгчдээ дахин өөртөө дурлуулсан байна. Дэлхийн хамгийн алдартай чамин тансаг брэндүүдийн нэг Fendi брэндийг төлөөлөн ажилласан жүжигчин бүсгүйг энэ жил 40 нас хүрч байгаа гэхэд итгэмээргүй харагдаж байлаа.

Түүний хувцаслалтын төрх байдал, хэв маяг нь дээд зэрэглэлийн чамин тансаг өнгө аясыг харуулж байсан бол жүжигчин эмэгтэйн гоо үзэсгэлэн олны нүдийг хамгийн ихээр булаажээ. 

Тэрээр тун удахгүй SBS телевизийн үзэгчдийн хүртээл болох Now, We Are Breaking Up драма цувралаар шүтэн бишрэгчидтэйгээ эргэн уулзах гэж байгаа юм. Тус уран бүтээлийг найруулагч И Гил-Бук найруулж, кино зохиолыг Же Ин бичсэн байна.

Шинэ драма гарахад гол дүрийн жүжигчдийг хувийн амьдрал дээрээ ч онцгой холбоотой болсон гэх дуулиан шуугиан тардаг ёс болсон үзэгдэл урьдын адилаар өрнөж, хэд хэдэн шар хэвлэлүүд энэ талаар цуураад амжсан байв.

Жүжигчин Сун Хе Гю, Сун Жүн Ки нар  2017 оны 10-р сард хуримаа хийснээсээ хойш ердөө 20 гаруйхан сар болоод л гэрлэлтээ цуцлуулж, олон мянган хүний амны бай болж байсан ч хэсэг хугацааны дараа намжсан билээ. 

Ингээд Harper’s Bazaar сэтгүүлийн Солонгос дахь төлөөлөгчийн инстаграм хуудсанд нийтлэгдсэн жүжигчин Сун Хе Гюгийн зургуудаас хүргэж байна.

error: Content is protected !!