Ододтой бүжиглэе шоунаас төрсөн жинхэнэ хос ЗУНЫ амралтаа хамтдаа өнгөрүүлэв

Өнгөрсөн 5-р сард үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уясан нэвтрүүлгийн бол Ододтой бүжиглэе шоу юм. Тэгвэл тус нэвтрүүлгийн оролцогч Г.Дөлгөөн-Аюуш, түүний хамтрагч Т.Нандин-Эрдэнэ нар амьдрал дээр хосууд болжээ гэх мэдээлэл сошиал орчинд ихээр цацагдаж байсан.

Тэгвэл энэ нь маш том андуурал байсан бөгөөд Т.Нандин-Эрдэнэ өөр нэгэн бүжигчинтэй хайрын романс үүсгэсэн нь тус шоунд оролцогч Ц.Аззаяагийн хамтран бүжиглэгчээр оролцсон Н.Отгонжаргал байсан билээ.

Тэд хайр сэтгэлийн холбоотой болсноо бусад оролцогчдоосоо ч нууцалж, удаан явсан ч инстаграм хуудсаараа дамжуулан өөрсдийгөө илчлэн олноо тэдний хайр дурлал ил болсон.

Жүжигчин Дөлгөөн-Аюушийг хайрын гурвалжиндаа хамруулсан гэх энэ хос зуны амралтаа хамтдаа зугаатай өнгөрүүлж байгаа бололтой. Ямартаа ч нэг цагт жүжигчин залуугийн нэрээр олныг төрөөгдүүлж байсан ч шоунаас төрөн гарсан жинхэнэ хос тэд юм.

error: Content is protected !!