Ангуучтай тэмдэглэсэн ХАМГИЙН САЙХАН төрсөн өдөр гэв

Ангууч нэрээр сошиал орчинд танигдсан Б.Баттөр энэ зуны амралтаа найзуудын хамтаар Хөвсгөл далайд өнгөрүүлж байх зуур түүний найз бүсгүйтэй гэх мэдээлэл цахим орчинд тараад байгаа билээ.

Түүний энэ удаагийн найз бүсгүйгээр Номин гэх бүсгүй тодроод буй юм. Хайртаар нь тодроод буй энэ бүсгүй ихэр гэнэ. Найз бүсгүйгээ олноос удаан нуусан тэрбээр энэ удаад Номин, Хүслэн гэдэг хоёр ихэр бүсгүйг хоёуланг нь дагуулан явсан юм.

Ихэрүүдийн хэн нэг нь Ангуучийн сэтгэлийг эзэмдсэн бөгөөд тэд өнгөрсөн жилээс хайр сэтгэлийн харилцаа тогтоосон ч өдийг хүртэл нууцалсаар ирсэн гэх яриа байгаа юм. Гэсэн хэдий ч энэ талаар тэдний хэн нь ч албан ёсоор энэ талаар тайлбар өгөөгүй.

Ихрүүдээс Номин нь хамгийн олон дагагчтай, тэрний хэрээр сошиалд нэлээд идэвхтэй нэгэн. Түүний төрсөн өдөр өчигдөр /20201*07*29/ болсон бөгөөд энэ төрсөн өдрөөрөө Ангуучтай байсан нь хамгийн сайхан төрсөн өдөр боллоо гэсэн утга бүхий зургаа оруулжээ.

error: Content is protected !!