Дуучин Зоригтын бусдаас харамладаг найз бүсгүй

Дуучин Зоригтыг А.Хишигдалайгийн алтан партнер гэдгээр нь залуус илүү сайн мэднэ. Ганц бие амьдралаар нэлээд удаан явсан ч хоёр жилийн өмнөөс хайр дурлалаа олсон.

Түүний найз бүсгүйг А.Оюунтунгалаг гэдэг. Сүүлийн жил гаруйгаас найз бүсгүйгээ олноо ил болгох болсон тэрбээр царайлаг бүсгүйгээ залуусын хараанаас нэлээд нуудаг бололтой.

Үеийнхэн дундаасаа оройтож хайр сэтгэл, хамтын амьдралд морилсон С.Зоригтын найз бүсгүй А.Оюунтунгалагийг жирэмсэн гэх яриа гарч байсан билээ.

Дуучингийн залуугийн хувьд ганц бие байхдаа нэгэн яриандаа, хамгийн гол нь амьдрал, үр хүүхэд гээд бүх зүйл дээр хариуцлагатай хандах тийм хүн надад таалагддаг. Урлагийн хүн учраас өдөр шөнөгүй завгүй явдаг. Энэ бүхнийг ойлгож, ард минь бат бөх зогсдог хүн байх нь чухал.

Гэлээ гээд эмэгтэй хүн гэртээ аяга таваг угааж, гэр орон цэвэрлэх ёстой гэсэн үг биш шүү. Хоёулаа хамт амьдралын төлөө зүтгэе л гэсэн бодолтой байдаг хэмээн ярилцлага өгч байжээ.

error: Content is protected !!