Төрсөн өдрөөрөө нөхөртэйгээ танилцаж байсан дуучин Ж.Алтанцэцэгийн 48 насны ойн өдөр тохиож байна

Дуучин Ж.Алтанцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа аж. Тэрбээр энэ жил ийнхүү 48 нас хүрч байгаа энэ өдрөөрөө өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

Гэгээн тунгалаг гэрэлт сайхан Өглөөний мэнд ээ. Өнөөдөр миний төрсөн өдөр.насан баярын өдөр.
Нарт орчлонд намайг төрүүлж өсгөсөн аав ээждээ та хоёртоо баярлалаа.


Өнөөдөр бас ханьтайгаа танилцсан өдөр-1995 он.. Яг 26 жил болжээ.. Хүүхдүүдийн минь аав амьдралын минь түшиг болсон насны хань чамдаа үргэлж талархаж явдаг билээ..Нартай сартай хорвоод чихэртэй давстай амьдралын дарсыг хувааж залгилсан хосгүй амраг.
Амьдралын минь гэгээ 3-н сайхан үр минь ээжийгээ нар шиг гэрэлтүүлж элэг зүрхийг минь уясгаж дандаа баярлуулж бахдуулдаг.. Ээж нь та гуравтаа хязгааргүй хайртай шүү…
Амьдрал хүмүүст өдөр бүр Бэлэг өгдөг…


Энэ нэгхэн насандаа хүн болж төрсөн хувь заяагаа дээдэлж хичээж урагшаа харж хором бүртээ жаргалыг бусдад ерөөж туслаж хүндэлж хорвоо дэлхий надад өгсөн хувь заяандаа сүслэн Талархаж явнаа би нь….
Ялгуун орчлонг хүмүүс ганцаараа туулдаггүй ятгын эгшиг ганцаар эгшиглэдэггүй…Урам зориг итгэл найдвараар бие биеэ хөглөж явдаг сайхан найзууддаа сайн сайхныг ерөөе.. Амьдралын маань нэгээхэн хэсэг болсон рок попын хамт олон хайртай багш МУГЖ О.Ичинхорлоо тандаа СУИС-н андууд.Удирдлагын Академи хамт төгссөн ангийнхандаа.
Налайхын Арван жилийн хамт сурч төгссөн унаган багын найзууддаа намайг таньдаг бүхий л хүмүүс ах дүү нартаа нүүр номын найзууд та нартаа Аз жаргал гэгээн сайн сайхныг хүсье ерөөе хэмээжээ.

error: Content is protected !!