Жүжигчин Цэрэнболд ӨӨРИЙНХӨӨ ХЭЛСЭН ҮГ-ийг мэддэггүй

Соёлын Тэргүүний ажилтан, жүжигчин Цэгмид овогтой Цэрэнболд 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 2003 онд Мюзик-холл дээд сургуулийг Жүжигчний мэргэжлээр төгссөн аж. Тэрээр 2015 оны Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж байсан билээ.

Ц.Цэрэнболд нэгэнтээ: Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ сольдог, голдог эр хүн би биш. Хэний ч мэдэхгүй Цэрэнболдыг тоож, гоёж, чимж, надад сэтгэлээ өгсөн эмэгтэй бол миний ГЭРГИЙ хэмээн өгүүлж байсан нь жинхэнэ монгол эрийн гүндүүгүй үнэнч сэтгэлийг илэрхийлж байсан юм. 

Харин зарим үед түүний зурагтай элдэв янзын ишлэлүүд интернетэд бичсэн пост энд тэндгүй харагддаг. Тэгвэл эрхэм жүжигчин маань олон нийтийн сүлжээнд хөврөөд байгаа тэдгээр ухаантай үгсийг өөрөө хэлээгүй, тэр талаар мэдэх ч үгүй гэдгээ наргиантайгаар илэрхийлсэн аж. 

Түүний гэргийг Д.Бямбажав гэдэг. Оюутан байхдаа сургуулийнхаа санхүүгийн албанд ажилладаг бүсгүйд дурласан Ц.Цэрэнболд тэр дороо амьдралаа холбосон юм билээ. Хосууд хоёр хүүхэдтэй. Жүжигчний ажил ямар ч дүр бүтээж, яаж ч хувирч болох тул эхнэр, нөхрүүдээс их тэвчээр шаарддаг гэмээр. Ц.Цэрэнболдын гэргийг хүмүүс дуу нэгтэй даруухан, халамжтай гэж тодорхойлдог юм билээ. Зарим нь халуухан бүсгүйчүүдтэй нэг оронд халуухан зураг авахуулахад ч тоодоггүй сонин гэж явуулдаг. Нөхрөө ажлаас нь харамлаж сууна гэж юу байх вэ дээ гэсэн шиг л агуу тэвчээртэй хүн байх нь хэмээн түүний эхнэрийг хэвлэлээр цоллон бичдэг.

error: Content is protected !!