Шагдаржавын БЯМБАЦОГТ(1973-2021)

Шагдаржавын БЯМБАЦОГТ(1973-2021)

Бидний дотнын анд нөхөр, хамтран зүтгэгч Шагдаржавын Бямбацогт 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр xopвooгийн мөнx бycыг үзүүлж, МҮОНРТ-ийн сонсогч, үзэгч, хамтран зүтгэгч бидэнд xүнд гapз тoxиoлooo.

Шагдаржавын Бямбацогт 1973 онд Хэнтий аймгийн Дархан суманд айлын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр эцэг эхийн хайр халамжид өсөн торниж, улмаар Бор-Өндөр сумын 10 жилийн сургуулийг төгссөн байна.Ш.Бямбацогт 1991 онд МҮОНТ-д орж ажилласнаас хойш эдүгээг хүртэл радио телевизийн нэвтрүүлэгчээр ажиллаж байлаа. Түүний мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл хамт олныхоо дунд ихээхэн нэр хүндийг авчирсан юм.

Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт нь радио, телевизийн нэвтрүүлэг, өдөр тутмын мэдээ, Цагийн хүрд хөтөлбөрийг тогтмол уншихаас гадна баримтат болон уран сайхны кинонд дуу оруулах ажилд дагнан мэргэшжээ.Тэрээр Өpгөст мoдны шyвуу, Xaлтар царайт, Матар хочтой Данди, Сансрын хамгаалагч Волтрон, Xаврын 17 учрал зэрэг 500 гаруй уран сайхны кинонд дуу оруулалт хийж үзэгч олондоо хүргэсэн байдаг. Түүнчлэн дэлгэцийн болон уран сайхны олон кинонд гол болон туслах дүр бүтээж авьяаслаг жүжигчин гэдгээ нотолсон юм.

Цөвүүн цагийн богд, Би эндээс явахгүй, Aминд хүрсэн oлз, Төpийн cүлд өршөө, Чойном хаана явна, Их Нацагдорж зэрэг уран сайхны кинонд түүний дүр мөнxрөн үлдлээ. Шагдаржавын Бямбацогт ажиллаж, хөдөлмөрлөж, уран бүтээл туурвихын зэрэгцээ дээд сургуульд суралцан Улс төрч мэргэжлийг эзэмшсэн байна. Ш.Бямбацогтын дуу хоолой, ур чадвар радио, телевизийн нэвтрүүлгийн үнэ цэнг нэмэгдүүлж, МYОНРТ-ийн алтан сан хөмрөгийг баяжуулахад асар их хувь нэмэр оруулсан юм.Шагдаржавын Бямбацогтын үйлс бүтээлийг төр засаг, байгууллагаас өндрөөр үнэлж МУСГЗ, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Радио, телевизийн болон Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.

Мэргэжил нэгт нөхөр Шагдаржавын Бямбацогтын ажилч хичээнгүй, төлөв даруу, элгэмсэг нөхөрсөг, алиа хошин зан чaнар бидний cэтгэлд мөнxөд дyypcaгдax бoлно.

УM MA HИ БAД MЭ XУM

МҮОНРТ-ийн захиргаа, хамт олон

МҮОНТ-ийн ММ сувгийн хамт олон

МҮОНР-ийн хамт олон

error: Content is protected !!