Бүхнийг ЧАДАГЧ Ангууч 28 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэв

Сүүлийн үед залуусын тэр дундаа сошиал орчинд хамгийн их дэмжигчтэй залуу бол Б. Баттөр буюу Ангууч болоод байгаа.

Ододтой бүжиглэе шоунд түрүүлэн өөрийн дэмжигчийн хүрээгээ улам тэлсэн энэ залуу тэмцээний ялагчийн шагнал болох 50 сая төгрөгийг сайн үйлсийн аянд зарцуулан саяхан Хүүхдэд зориулсан бөхийн клуб байгуулан нээлтээ хийсэн билээ.

Бүхнийг чадагч хэмээн найзууд дундаа хочлуулдаг тэрбээр өчигдөр буюу 7-р сарын 30-нд 28 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ. тэрбээр өөрийн төрсөн өдрийн баяраараа найзууддаа зориулан бүжиг бүжиглэх зэргээр сонирхолтой үзүүлбэр бэлджээ. Түүнчлэн түүнтэй нэг холбогдон хайртай бүсгүйгээр нь тодроод буй Номинтойгоо аз жаргайлтай байсан бололтой.

Түүний хувьд өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө 9 өнчин дүүгээ ганцаараа өсгөж яваа 21 настай залуу бүсгүй Б. Ариунболорт 3 өрөө байр авч өгөх хандивын аяныг эхлүүлж байсан билээ.

error: Content is protected !!