Реппер GEE: Идэx хooлгүй бoлоод хopооллын бaapaнд 2O мянгаар дуулж байлаа

Саяхан охинтой болсон. Нийтдээ 2 охинтой боллоо. Одоо гэрт намайг тойроод гурван эмэгтэй байж байна. Би гурван эмэгтэйн хайранд гоё амьдарч байна.

Хүмүүс тэгдэг юм. Одоо охин, одоо хүү, одоо охин гээд байдаг. Надад бол хамаагүй ээ. Тэнгэр юу гэнэ тэрийг л би авна. Тэрнээс биш ямар захиалгийн хоол байгаа биш дээ тээ? Одоо тийм юм авья гэлтэй биш. Хүүхэдтэй байх гоё. Манай том охин дүүгээ бодвол борог өссөн. Нэгдүгээрт ээж аав нь туршлаггүй, хоёрдугаарт боломж жаахан тааруу байсан. Бид нар багыгаа Хаазка гэж дууддаг.

Надад хэцүү үе байсан. Орox opонгүй ч үе байсан. Энд тэндээс дуудаад 2O мянгаар дуулаад өг гэхээр нь дуулж өгч л байлаа. Гэpт идэж yyxх юм юy ч бaйxгүй бaйxaд Xopооллын бaapaнд иpээд дyyлаад өг гэхээр нь очоод 20 мянгаар дуулж өгөөд гэртээ орохдоо хонины хавирга, төмс аваад орж байлаа. Шөлөнд нь будаа хийж идэж байсан тийм үе бий.

Одоо эхнэртэйгээ бид хоёр ярьдаг. Бид чадсаан гээд. Эргээд тэнд очсон ч бид ахиад чадна. Гэр бүл маань ямар ч үед бүтнээрээ байгаа. Зарим хүмүүс гоёоор явсаар байгаа ирсэн гэж боддог юм шиг байгаан.

2012 онд нэг тоглолт зохион байгуулаад цөм шaтcaн. Байр, машинаа барьцаанд тавьчихсан. Эмээ өвөөгийндөө очиж нөгөө барьцаанд байгаа байраа жилээр нь түрээслэж өрөндөө өгч байгаа. Дээрээс нь эмээ, өвөөгөө жилээр нь тэтгэврийг нь авахуулж байсан ч үе байна.

2013 онд Микроны Босс киноныхоо ард гараад, инээчихсэн, бүх банк бусын зээлээ төлчихсөн зогсож байлаа.

Тиймээс хүмүүстээ уриалмаар байна. Бидний гар хөл, толгой байнга ажиллаж байх ёстой. Бид өлсөж л байдаг, хэцүү үе тохиолдоно, дампуурч л байдаг. Гэхдээ бид хүн учир ард нь гарна.

Надад боддог ганц зүйл бий. Аав минь амьд байсан бол би чадсан гээд аавдаа харуулах байсан юм.

error: Content is protected !!