Хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам Замын-Үүдээс Сэлэнгэ рүү гүйхээр замдаа гарчээ

Эмэгтэй хүн анх удаа 1100км зам туулахаар өнөөдөр /2021.08.01/ замдаа гарчээ.

Тодруулбал, хилийн 0108 дугаар ангийн спортын мастер, ахлах ахлагч Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл гүйлт хийх юм байна. Хилчин бүсгүйд ЗДТГ-аас амжилт хүссэн ажээ.

Түүний хувьд 1992 онд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, багш дасгалжуулагч мэргэжилтэй бөгөөд хил хамгаалах байгууллагад 2010 оноос хойш ажиллаж байгаа ажээ. 

Тэрээр Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцжээ.

Түүний дасгалжуулагчаар Хилчин спорт хорооны хөнгөн атлетикийн дасгалжуулагч Ж.Даваасүрэн ажиллаж байна. 

Хилчин бүсгүйчүүдийн тэсвэр, тэвчээрийг харуулахаар мордсон түүнд амжилт хүсье. 

error: Content is protected !!