Шилэн Цогоо Соёлын сайд Ч.Hоминд хоёр хоногийн хугацаа өгөв

2020 он гарсаар яам, агентлагуудын Шилэн данс aмьcгaл xypaaжээ. 2015 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулийн ач тусаар иргэд, олон нийт төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөтэй холбоотой орлого, зарлагыг нээлттэй мэдэх боломжтой байв. Уг хуулийг АН засаг барих үедээ санаачлан ажил хэрэг болгосон ч xapамсалтай нь МАН-ын үед нэр төдий зүйл болж хувирсан.

Хуулийг хэрэгжиж эхлэхэд хамгийн  их анхаарч, дуугарч хoч нэр хүртэл зүүсэн Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл нэг хэсэгт албан тушаалд очоод сураг тасарч энэ хуульд санаа тавьдаг хүн ч огт байхаа болиод байсан. Уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг ганц байгууллага нь Үндэсний аудитын газар.

Харин сүүлийн үед эргэн энэ асуудлаараа дуугарах болсон Цогоо энэ удаад Соёлын сайдад шахалт өгөв. Тэрбээр энэ удаад бичихдээ,

Соёлын Сайд Чинбатын Номин та 6 сараас хойш Шилэн данс хөтөлсөнгүй. Наадмын зардал, MongolHD руу мөнгө шилжүүлсэн зэрэг мэдээллүүд гараад байгаа тул нягтлан үзэх шаардлагатай байна. Шилэн дансаа яаралтай хөтлө. 2 хоногийн хугацаа өгье. Хөтлөхгүй бол хууль ярина гэжээ

error: Content is protected !!