Инстаграмын од Г.Ганзаяагийн эргэн ирсэн төрх

Гишүүн асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа ‘Гудамжны бүжигчин’ гэгддэг Төөгөө нарыг болздог тухай мэдээ саяхан л шинэлэг бас нууцлаг байсан. Тэгвэл өдгөө хэдийнээ хуучирсан гэхэд болно. Тэд сошиалд олны анхааралд байхыг илүүд үзэж явсан удаатай. Г.Ганзаяа бүжигчин хайртаасаа өмнө инстаграмын од явсан билээ.

Сайхан бүсгүй тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд 189 мянган дагагчаа орхисон. Энэ хугацаанд түүнийг хөл хүнд болж, ээж болсон хэмээх болсон юм. Гэвч үүнийг Төөгөө үгүйсгэсэн. Тэд аав, ээж болоогүй гэсэн юм.

Тэгвэл Г.Ганзаяа төрсөн өдрийнхөө баярыг тэмдэглэсэн, энэ зуны аяллын зургаа оруулсанаар инстаграмдаа эргэн ирэлтээ зарлах нь тэр. Анх өөрийн блогоо хөтөлж олон залууст үлгэр дуурайлал, урам өгч байсан бол өдгөө амвайгийн тэрбумтан нөхрөөрөө овоглогдох болжээ.

Ямартай ч олны нүднээс хэсэгтээ нуугдан явсан Г.Ганзаяа нүүрээ мэргэжлийн make up.чаар будуулан гоёсон нь өмнөхөөсөө содон харагдлаа. Өөрийг нь олонд илүүтэй таниулж өгсөн блогоо хүртэл хөтлөхөө больсон гэдэг.

error: Content is protected !!