Охидын краш болсон Ууганхүү буюу Э.Төрбат

Анх 2015 онд Х-ТҮЦ продакшнд ороод киноны арын албанд гээд л алхам тутамдаа тэднээс суралцаж, үлгэр жишээ авсан жүжигчин Э.Төрбат сүүлийн үед охидын краш болоод буй. Тэрбээр Гэнэтийн зочид кинонд Ууганхүүгийн дүрийг бүтээсэн. Энэхүү дүр нь түүний анхны гол дүр.

Тэрбээр Кино нь гараад нэлээд удлаа. Таныг крашладаг хүмүүсийн тоо өссөн байх даа хэмээн асуухад, Одоо бол арван жилийн хүүхдүүд, оюутнууд гээд дүү нар маань их дэмждэг. Тэр мэдрэмж их гоё юм билээ. Цаашид улам хичээх урам ордог. Дүү нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна хэмээн хариулав.

Төлөөс уран сайхны киноны зургийн даргаар ажилласан бөгөөд одоогоор нийт 6 уран бүтээлд туслах дүрийг бүтээжээ. Э.Төрбат өөрийгөө ийн тодорхойлжээ. Би өөрийгөө шаргуу гэж бодож байна. Учир нь 2015 онд Х-ТҮЦ продакшнд орсноос хойш кинонд тоглох боломж олддоггүй байсан. Киноны арын албаны хүмүүс юу хийдэг тэр бүгдийг хийдэг байсан.

Арын албанд ажиллаж байхдаа жүжиглэж байгаа хүмүүсийг хараад ямар гоё юм бэ гэж боддог байсан. Тэгээд хэзээ нэг өдөр би киноны гол дүрд тоглоно, надад тийм том боломж олдоно гэж бодож шаргуу зүтгэсний үр дүнд анхныхаа гол дүрийг бүтээгээд байна. Жүжигчин мэргэжилдээ хайртай болохоор аль ч албанд ажилласан дуртай. Бас шантардаггүй.

error: Content is protected !!