ХӨӨРХӨН Дөлгөөн улам ХӨӨРХӨН болохоор мэрийж явна

Анхлан Мөрөөдлийн театр хэмээх айлаас уран бүтээлийнхээ гарааг эхэлж уран бүтээл, авьяас чадвараараа олон нийтэд танигдсан уран бүтээлч бол О.Дөлгөөн юм. Олны танил эмэгтэйчүүдийн биеэ сайхан авч яваа гоо сайхных нь ертөнц олон нийтийн анхаарлыг ихээхэн татдаг юм.

Түүний хувьд Америкт хэсэг хугацаанд эрдэм сурч ирээд одоо эх орондоо буй тэрбээр биеийн галбираа хадгалахаар чийрэгжүүлэх дасгал идэвхийлэн хийж Бие бялдаржуулах спортын тамирчин Угалзцэцэгийн удирдлага дор фитнесс дасгал хийж байгаагаа цахим хуудсандаа үргэлж бичдэг.

Энэ удаад тэрбээр өөрийн өмнөх зургуудаа харьцуулан Удахгүй бүр гоё зураг хажууд нь нэмэхээр хичээж байгаа . Багшдаа баярлалаа  хэмээн бичсэн байв.

Жүжигчин О.Дөлгөөн Давхар цохилт кинонд  хэсэгхэн зуур гарахдаа маш их таргалчихсан байсаныг үзсэн хүмүүс санаж байгаа биз ээ. Тэрбээр уг кинонд тоглохдоо хүүгээ төрүүлээд удаагүй байсан бөгөөд О.Дөлгөөн төрснийхөө дараа 23 кг нэмсэн гэнэ.

Тэгвэл жүжигчин бүсгүй маань яг л 14 настай, гоолиг бяцхан Жульеттагийн дүрд гадаад төрхөөрөө ч, уран чадвараараа ч яв цав нийцэн, тайзнаа амьдруулж буй.Тухайн үеийн турсан нууцаа тэрбээр бичиж байсан бөгөөд эргэн гоолиг болсон нууц нь нимбэгтэй ус, тийм ч хэцүү биш хоолны дэглэм аж.

 Тодруулбал, О.Дөлгөөн өдөр бүр өөхийг хайлуулах шидтэй нимбэг жимсийг усанд хийн уухын зэрэгцээ орон 19 цагаас хойш хүнд хоол иддэггүй гэнэ.  Харин тэрнээс өмнө хүссэн болгоноо зооглодог бөгөөд харин орой тахианы цээж махыг ногоон навчит ургамлуудтай холин, оливын тосонд ямарч  давс, амтлагч хийлгүй хуурч иддэг байна.Мөн хоолны дэглэмээ дасгал хөдөлгөөнтэй хослуулахыг турахыг хүсч буй бүсгүйчүүддээ зөвлөдөг аж.

error: Content is protected !!