Өвөрмөц төрхөөрөө анх танил болсон загвар өмсөгч Цэкү төрсөн өдрөө нижгэр тэмдэглэв

Mongolian next top model шоуны ялагчаар тодорч анх олноо танил болсон Монголын орчин цагийн загварын ертөнцийн шинэ төлөөллийн нэг Б.Цэрэндолгор юм.

Монголын дараагийн топ модель хэмээн нэрийдэх болсон Б.Цэрэндолгор буюу Цэкү өчигдөр /2021*08*01/ 25 насныхаа төрсөн өдрийн нижгэр тэмдэглэжээ.

Тэрээр Ач Анагаах Ухааны дээд сургуулийг шүдний эмч мэргэжлээр удахгүй төгссөн бөгөөд одоогоор Монгол Модель агентлагт харьяалагдан загвар өмсдөг аж.

Б.Цэрэндолгор Монголын загварын салбарынхан, тэдний хийж буй бүтээлүүдээс би урам зориг авдаг. Мөн тэдний нэг хэсэг болон ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байдаг хэмээн ярьсан юм.

Б.Цэрэндолгорын бусад моделиудаас ялгардаг гол онцлог бол түүний дүр төрх ба эрч хүчтэй загварын алхаа. Тэр маш богино хугацаанд Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц, хүчирхэг дүр төрхийг бүрдүүлж, шилдэг тайзны моделиудын нэг болсон байна.

error: Content is protected !!