С.Сэрчмаа аавдаа зориулж дуу бүтээжээ /клип/

Миний аавдаа зориулан бүтээсэн цоо шинэхэн уран бүтээл болох Д.Бэхбатын үг, ая Миний шүтээн аав дуу маань клипний хамт та бүхний сонорыг мялаахаар бэлэн боллоо. Тэнгэрт байгаа аавыгаа дурсан санан дуулсан дуу маань та бүхний аавдаа зориулан дуулдаг нэгэн дуу байгаасай гэж хүсэж байна хэмээн дуучин С.Сэрчмаа шинэхэн бүтээлээ цацлаа.

Энэхүү дууны клипэнд нь түүний бага насны дүрийг бага охин нь бүтээжээ. Мөн аавынх нь дүрд жүжигчин Ч.Болд, МУГЖ З.Жарантав нар тоглосон байна.

Дуучин С.Сэрчмаа, дуучин Б.Батчулуун нарын онигоо гэж тодотгон олон нийтэд хүрсэн бичлэгээс хойш тэрбээр нам гүмхэн суугаа. Сошиал орчинд ч гэрэл зургаа постлохоо ч больсон.

Гэхдээ дууч бүсгүй уран бүтээлээрээ олны шуугианыг дарахаар болсон бололтой. Ямартай ч аавын тухай дуугаа хит болж, хүн бүхний сонсох, аавдаа зориулж дуулах дуу болоосой гэж хүсэн бүтээжээ.

error: Content is protected !!