АМ-С дурламтгай учиp гэр бvл зохиoхоос эмээдэг

Дуучин АМ-с буюу Энх-Амар ахлах ангидаа эрэгтэй хүүхдүүдийн хийдэг томоогүй, дүрсгүй хийгээд бүхий л зүйлсийг хийж явжээ. Үүнээс градустай зүйлсийг өөрийнх нь хэрэглээ биш юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан аж.

Бага байхаасаа жүжигчин болохыг хүсэж явсаар хүслээ ч биелүүлжээ. Түүнийг СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн гэдгийг фэнүүд нь тэр бүр мэддэггүй. Харин дуу дуулахын хувьд 2015 оноос ганцаараа уран бүтээл хийж эхлээд хөгжимд дурлажээ.

Ингээд л одоогийн охидын краш болох зам мөрөө тавьжээ. Өдгөө гэр бүлийн амьдрал зохиох гэж яарахгүй байагаа гэнэ шүү.

Би гэр бүлийг нэг их төлөвлөдөггүй. Дурламтгай хүн учраас хэзээ ч, хэнд ч сэтгэлийн жолоогоо алдаж магадгүй. Тиймээс төлөвлөж төсөөлнө гэдэг хэцүү. Би 30 настайдаа эхнэртэй болно гэж бодоод явж байтал яг одоо хэн нэгэнд галзууртлаа дурлахыг ч үгүйсгэхгүй. Гэр бүл гэдэг бол маш их хайр, хариуцлага учраас төлөвлөхөд амаргүй л дээ хэмээн нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.

error: Content is protected !!