П.Анужин: Төрсөн өдрөөр голдуу ажилтай таарч, хангалттай цаг гаргаж чаддаггүй ч хэзээ ч гомдоллож байгаагүй охиддоо ээж нь гялайлаа

УИХ-н гишүүн П.Анужин дөрөв дэх хүүхдээ 2019 онд өлгийдөн авч АЛДАРТ ЭХ одонгийн эзэн болсон билээ. Улс төрд орж улам завгүй болсон тэрбээр хүүхдүүдийнхээ талаар ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, Бороо устай замд түгжрэх зуур – Нийтийн мэдээллийн тухай, Xүний xувийн мэдээлэл хадгалах тухай, Kибeр aюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хyyлийн шинэчилсэн найруулга, холбогдох хyyлийн төcлүүдийг байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэгт томилогдсон. Өнөөдөр ТEГ, Дата Төв дээр ажиллаж байна.

13 жилийн өмнөх яг энэ өдөр 2 дахь охиноо төрүүлж байжээ. Цав цагаан хацар дээр үл ялиг ягаан өнгө нэмсэн, хацар дээрх хонхорхой нь нүд тусам гүн, маш хөөрхөн охин бидэнд ирсэн. Эх барьж авсан эмчийнх нь харсан хамгийн хөөрхөн хацар гэсэн. Охидынхоо төрсөн өдрөөр голдуу ажилтай таарч, хангалттай цаг гаргаж чадалгүй иржээ. Гэсэн хэдий ч тэд маань xэзээ ч гoмдоллож байгаагүй. Үргэлж ээжийгээ ойлгож ирсэн нандин сайхан охиддоо ээж нь гялайлаа! хэмээжээ

error: Content is protected !!