Би Монголд байсан бол гурав дахь медалиа авах байлаа, сонирхогчийн бокс ийм л байдаг

Олимпын наадмын мөнгөн медальт, Мэргэжлийн боксын рингэнд өрсөлдөж буй Н.Төгсцогт олимпын наадам болж буй энэ цаг үед сонирхогчийн боксийн спортын талаар өөрийн үзэл бодлоо цахим хуудастаа бичсэн байв.

Тэрбээр бичихдээ, Би Монголд байсан бол гурав дахь медалиа авах байлаа, сонирхогчийн бокс ийм л байдаг хэмээжээ.

Түүний хувьд өмнө нь сонирхогчийн боксын спортод хүч үзэж байхдаа ч шүүгчдийн буруу шүүлтийн улмаас медальгүй хоцорч байсан түүүхтэй нэгэн юм.

Харин энэ жилийн олимпын наадмаар МУ-н Гавьяат тамирчин Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд мөн түүний түүхийг давтан ялагдал хүлээсэн билээ.

Төгсцогтын хувьд 17 насандаа Олимпын мөнгө (2012) хүртэж байснаас гадна ДАШТ-ий мөнгөн медаль (2009), Азийн АШТ-ийн хүрэл медаль (2009), улсын аварга (2009), Азийн Хүүхдийн Наадмын хүрэл медальтай (2008). Мэргэжлийн боксийн рингэнд 11 тулаан хийж 11 ялсан үүнээс 9 цэвэр ялж, оноогоор 2 тулаанд ялаад байна. Улмаар IBO холбооны Дэлхийн аварга болсон билээ.

error: Content is protected !!