Моодноос гарах болоогүй топ Г.Урнаагийн өнгөрсөн ба одоогийн төрх /фото/

Загварын акулуудын дундаас гадаадын дизайнеруудын нүдэнд өртдөг, бас хамгийн олон удаа биедээ мэс хүргэж, гоо сайхандаа анхаарал тавьдаг гэх топ Урнаа моодноос гарах болоогүй байна. Цагтаа түүнийг боксоор хичээллэж явсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй.

Харин гоо сайхны хагалгаанд орсноос хойш ширэн бээлийгээ өмсөх эрхгүй болсон гэлцдэг. Өдгөө загварын тайзнаасаа буух болоогүй түүний төгс галбир олны нүдийг хужирлаж байна.

Топ Урнаа харсан фэнүүд нь таниагүй бөгөөд загварын залуу үетэй эн зэрэгцэн яваад зарим нь атаархаад буй. Эмэгтэй хүн төгс байхын тулд ихээхэн хөдөлмөрлөдөг гэдэг.

Тиймдээ ч тэр залуу охидтой хөл нийлүүлэн үе тэнгийн юм шиг загвартаа алхалсаар явна. Г.Урнаа анх 28 насандаа нүүрэндээ өөрчлөлтийг хийх эхлэл тавьсан хэмээдэг.

Одоогоос 13 жилийн өмнө топ болсон. Загварын акулуудын тэргүүн эгнээнд явдаг түүний ур чадварыг үнэлж Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан удаатай. Түүний бага нас Герман улсад өнгөрсөн гэдэг.

Загварт хөл тавьсан цагаасаа урт хөлөөрөө гайхагдсан нэгэн. Түүнийг модельд байх ёстой төгс галбиртай хэмээн магтдаг. Энэ нь ч өдгөөг хүртэлх төрхөөс нь тод харагдсаар.

error: Content is protected !!