Дуучин Б.Сарантуяагийн 29 нас

Ахлах сургуулиасаа дуулах авьяас нь тодорч, Мөнгөн харандаа-д харьяалагдах болсон бяцхан Сараа, Зөвлөлтийн 9-р сургууль дүүргээд, МУИС-ийн эдийн засгийн ангид конкурс өгчээ. Хөнгөн хөгжимд татагдан Modern Talking сонсон гүйх шилжилтийн нас, Мөнгөн харандаа дахь эхлэл карьер сурагч Сарааг хичээлээс нь багагүй хөндийрүүлсэн аж.

Амьдралынхаа 30 гаруй жилийг урлагт зориулан яваа давилуун, танхилхан насандаа тэрбээр гэр бүлтэй болж байсан. Б.Сарантуяа алдаршиж эхэллээ. Бүр гялалзлаа. Хайр дурлал ч алганд бөмбөрөөд ирлээ. Хүүтэй ч боллоо. Алдар нэр, амар тайван амьдрал нэгэн савд багтаж, нэг цэгт огтлолцдоггүйн адилаар түүний хувийн амьдрал тийм ч тэгш байгаагүй. Гэсэн ч тэр гундаагүй, унаагүй.

Найдвар … Хүнд тохиолддог хамгийн үнэ цэнэтэй мөч бол найдах,хүлээх итгэх… Хэрэв зээ дээрх мэдрэмж бидний мэдрэх сэтгэлийн хөдөлгөөний цэснээс хасагдсан бол ….Нүх … оюуны хоосрол … сүйрэл…хүлээж буй… Миний амьдралын хөдөлгөх хүч бол итгэл найдвар юм хэмээн Б.Сарантуяа хэлжээ. Түүний цэл залуухан 29 настай үеийн төрхийг дараах зургаас харж болно.

Түүний амьдралд гурван эр хүн л бий. Гэхдээ тэрбээр тэднийхээ тухай хайрлаж, дурласнаа л дурсана уу гэхээс хэзээ ч муу үг унагаж байгаагүй. Эршүүд хэмээн фэнүүд нь түүнийг дүгнэдэг. Тэр нэр төрөө бодохоос илүү нэгэн цагт эрхэм асан хүнийхээ сэтгэлд сэв суулгахаас эмээх энэ сэтгэл хайрлам, нандин гэж байсан билээ.

error: Content is protected !!