Шинэхэн ёкозуна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы иргэн болжээ

Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Япон Улсын иргэншил албан ёсоор авсан талаар The Mainichi энэ сарын 4-нд мэдээлэв.

Өнгөрсөн сарын башёд үзүүрлэн, их аварга болсон тэрбээр Монгол Улсын иргэншлээс татгалзан, Японы иргэн болохыг өнгөрсөн лхагва гаригт албан ёсоор зөвшөөрчээ.

Ингэснээр Тэрүнофүжи иргэншлээ солин, Японы иргэн болсон найм дахь монгол сүмоч боллоо. 29 настай Г.Ган-Эрдэнэ  Исэгэхама дэвжээнд харьяалагддаг. Зодог тайлсныхаа дараа ояката болох боломж түүнд бүрдлээ.

error: Content is protected !!