Жүжигчин Нарансолонготой усны дусал шиг адил ТОМ охин

Хошин урлагийн ууган хамтлагийн нэг болох X-түц хамтлагаас ажлын гараагаа эхэлсэн жүжигчин Г.Нарансолонго өдгөө Эмоци продакшнаар овоглох болсон билээ.

Тэрбээр хошин урлагийн тайзны уран бүтээлээс гадна Зүүд шиг хайр, Харьд одсон бүсгүйн заяа, Мөрөөдлийн хөлөг онгоц, Миний хөрш чөтгөP зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон авьяаслаг уран бүтээлч юм.

Жүжигчин Г.Нарансолонго том охинтойгоо тун адилхан гэж ярих хүн олон. Үндэсний дээлээр гоёсон ээж, охин хоёрын зургийг харсан хүн бүр л тэдний усны дусал мэт адил байгааг гайхан шагшина. Түүний том охин БНСУ-д суралцдаг гэнэ.

Түүний хувьд жүжигчин С.Тэмүүжинтэй амьдралаа холбон өдгөө гурав дахь хүүхдээ өлгийдөн аваад буй. Сонирхуулахад, жүжигчин Г.Нарансолонгын том охин таван настайдаа найруулагч Д.Золбаярын Усны үнэр уран сайхны кинонд тоглож, Олон улсын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртэж байжээ.

error: Content is protected !!