Сайед Моллайд дуучин А.Хишигдалай, Б.Цэцэг нарын залуус баяр хүргэж, талархал илэрхийлэв

Токио-2020 олимпын наадамд манай улсыг төлөөлөн оролцсон иран гаралтай бөх Сайед Моллай финалд Риогийн олимпын хүрэл медальт, 2015 оны дэлхийн аварга Японы Таканори Нагасэд ялагдаж энэ жилийн олимпоос Монголын анхны мөнгөн медалийг авчирсан билээ.

Түүний энэ медальд баярласан монголчууд маш олон байгаа. Тэрбээр манай улсын иргэн болж, энэ медаль нь ардчилалыг төлөөлж байна гэх хүн ч олон байлаа.

Монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээгээд буй түүнд өнөөдөр зарим нэг олны танил залуусын төлөөлөл болох дуучин А.Хишигдалай, Б.Цэцэг нарын залуус Баянгол зочид буудлын гадна Монгол Моломоо хүлээн авч өөрсдийн зүгээс бэлдсэн гарын бэлэг, дээл зэргийг гардуулан өгчээ.

error: Content is protected !!