Топ Пүүжээ гунигтай явна

Дөрвөн хүүхдийн ээж болоод гэр амьтай яваа топ Д.Пүрэвсүрэн зуны аяллаасаа ирээд буй. Түүний гоолиг биений нууц нь иог.

Тэрбээр жирэмсэн байх үедээ ч иогоороо хичээллэж явсан нэгэн. Иогийн мэргэжлийн багш хүртэл болоод авсан хөдөлмөрч бүсгүй.

Өөрийн багш Наранчимэгийнхээ үүсгэн байгуулсан Naraa yoga төвд багшилдаг. Гэвч багш нь хэдхэн хоногийн өмнө иогийн төвөө татан буулгаж, удахгүй онлайнаар заадаг хичээлээ үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.

Ийнхүү топ модель бүсгүй маань онлайн иогоо хүлээсээр ийнхүү гуниглаж суух болжээ. Ямартай ч түүнийг тун сайн багш хэмээн шавь нар нь магтах юм билээ.

error: Content is protected !!